Өргөмжлөлт 9 ээжийг тодрууллаа.

Олон Улсын ХҮҮХДИЙН эрхийг хамгаалах өдрөөр сумын ИТХ, ЗДТГ, Эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран Өргөмжлөлт ээжүүдээ тодрууллаа. "БҮТЭЭЛЧ ээж"-ээр Нам толгой 1 дүгээр багийн Лувсандоржийн Лхамсүрэн, "ӨНӨР ээж"-ээр Нам толгой 1 дүгээр багийн Дашнямын Өлзийдэлгэр, "АЧИТ ээж"-ээр Өлзийт өндөр 2 дугаар багийн Д.Янжмаа, "СУРГААЛТ ээж"-ээр Өлзийт өндөр 2 дугаар багийн Б.Оюунчимэг, "БУЯНТАЙ ээж"-ээр Хөндлөн булаг 3 дугаар багийн Ц.Дулмаа, "ЭЛБЭРЭЛТ ээж"-ээр Хөндлөн булаг 3 дугаар багийн У.Баярсайхан, "ХАЛАМЖИТ ээж"-ээр Хөндлөн булаг 3 дугаар багийн С.Намхайжанцан, "ЭНЭРЭЛТ ээж"-ээр Эмээл толгой 4 дүгээр багийн Г.Нарангэрэл, "Уран ээж"-ээр Эмээл толгой 4 дүгээр багийн Ц.Бадамханд нар тодорлоо.

2022-06-01 11:43:04