Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын мэндчилгээ

Эрхэм хүндэт та бүхэндээ Жаргалант нутгийн хөдөлмөрч, бүтээлч, ард иргэдийнхээ өмнөөс эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.

1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулийн дагуу орон нутгийн удирдлагын шинэ тогтолцоо бүрдэж эхэлснээс хойш орон нутгийн хурлын сонгууль  8 дахь удаагаа амжилттай болж,  сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал иргэдийн эрх ашиг, хүсэл сонирхлыг илэрхийлж, сумынхаа эдийн засаг нийгмийн зорилтыг тодорхойлсон, бүрэн эрхийн хугацаанд баримтлах Хурлын үйл ажиллагааны Үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, гүйцэтгэх засаглалын байгууллагууд маань хамтран олон нийтийн хүсэл зорилго, хэрэгцээ, шаардлагад тулгуурлан, тэдний нийгмийн амьдрал, орон нутгийн хөгжлийн ойрын ба хэтийн төлөв, дэд бүтэц, хот байгуулалт, байгаль орчныг хамгаалах, сахилга дэг журмыг бэхжүүлэх, ард түмний аятай тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хувь хүний хөгжлийг хангахын төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн хэрэгжүүлж байна.

Жаргалант нутгийнхаа нийт иргэд болон уугуул иргэд, манай сумтай амьдрал, ажил үйлсээрээ холбогдсон олон түмэндээ Жинстчүүдийнхээ өмнөөс чин сэтгэлийн хүндэтгэл өргөн мэндчилгээ дэвшүүлье.

Сумын вэб сайтаараа дамжуулан нутгийнхаа мэдээлэлтэй танилцан үзэсгэлэнт сайхан байгаль, хүн зоны амьдрал, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийг үзнэ гэдэгт найдаж байна.  Монгол орон маань хөгжин дэвжиж, хүн ард маань эрүүл энх, аз жаргалтай, амжилт бүтээл дүүрэн, сэтгэл санаа өөдрөг байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн:

ЖАРГАЛАНТ СУМЫН ИТХ-ЫН ДАРГА П.БАЯРСАЙХАН

2024-04-05 00:00:00