Хөндлөн булаг 3 дугаар багаас сонгогдсон Төлөөлөгчид тойрогтоо ажиллалаа.

Хөндлөн булаг 3 дугаар багаас сонгогдсон Төлөөлөгчид болох ИТХ-ын дарга П.Баярсайхан, ИТХ-ын Төлөөлөгч Д.Ганзориг, Л.Батцэцэг, А.Анхбаяр, багийн Засаг дарга А.Лхагвадорж нарын бүрэлдэхүүн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 04 дүгээр сарын 28-ны өдрүүдэд 3 дугаар багийн бүх өрхөөр тойрч Монгол Улсын хууль тогтоомж, аймаг, сумын хурлын тогтоол шийдвэрийг сурталчлах, 2021 онд хийсэн ажлын тайлан, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2023 онд хийх ажлын санал авах, сумын 80 жилийн ойн хүрээнд хийх бүтээн байгуулалтын ажлууд зэрэг цаг үеийн асуудлаар иргэдэд мэдээлэл хүргэж, санал хүсэлтийг нь сонслоо.

Иргэдээс:

1. Иргэдийг соён гэгээрүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх

2. Төрийн албан хаагчдын ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах

3. Архидан согтуурахтай тэмцэх

4. Хөдөөгийн багуудад орчны их цэвэрлэгээ хийх

5. Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр вакцины нөөц бүрдүүлэх

6. Багийн төвд өвсний фондтой болох

7. Залуу малчдыг бодлогоор дэмжиж ажиллах

8. Ebarimt-г авсан барааны нэр төрлөөр гаргадаг болох зэрэг асуудлуудыг тавьж, шийдвэрлэж өгөхийг хүслээ.

2022-05-04 16:05:56