Сумын 80 жилийн ой, 80 бүтээлч ажлын хүрээнд

Баянхонгор аймгийн Жаргалант сумын Байдраг ахлах сургуулийн Пионерийн удирдагч, багш, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Алтан гадас одонт Сүрэнхэрийн Ноов агсны гэгээн дурсгалыг хүндэтгэн, багшийн төгсгөсөн 35 дахь төгсөлтийн шавь нар, багшийн үр хүүхдүүд, сургуулийн захиргаа хамтран сумынхаа 80 жилийн ойн бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан нэгэн бүтээлч ажил болох Хүүхэд хөгжлийн танхимыг тохижуулж, өнөөдрийн билэгт сайн өдөр ашиглалтад хүлээлгэн өглөө.

Тус танхимыг байгуулахыг 2002 оны 35 дахь төгсөлтийн хамт олноос санаачилж, нэрэмжит танхимын нээлтэд зориулж 260 гаруй сурагчийг хамруулан Үндэсний шагайн харваа, Шатар, Даамны тэмцээнийг зохион байгуулж, 35-р төгсөлтийн төгсөгч Д.Лхагважав, Б.Ууганбаяр, Д.Амартүвшин нарын гэр бүлийн зүгээс тэргүүлсэн сурагчдыг шагнаж урамшууллаа. Хүүхэд хөгжлийн танхимыг байгуулахад 35 дахь төгсөлтийн хамт олноос 4.5 сая төгрөг, С.Ноов багшийн үр хүүүхдүүдээс 1.0 сая төгрөг, тоглоом найдгайн хамтаар хандивлалаа. 

Нэрэмжит танхим байгуулах ажлыг санаачилсан, бүтээсэн, хүүхдийн хөгжилд хөрөнгө оруулсан та бүхний минь буян заяа тэгширч, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй байж, Байдраг хатан ижий, өлгий сайхан нутаг тань өнөд мөнх ивээж, түшиж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

2022-05-16 18:00:00