Бийрэн бичлэгийн сургалт

 Өнөөдрөөс эхлэн бийрэн бичлэгийн сургалт албан ёсоор эхлэж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн захиргаанаас санаачлан, сумын хэлний бодлогын зөвлөлтэй хамтран орон нутгийнхаа иргэд залуусыг өв уламжлалаа тээх, түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд бийрэн бичлэгийн сургалтыг  зохион байгуулж байна. 

Сургагч багшаар Улаанбаатар хотын "Бичиг соёл төв"-ийн уран бичээч, монгол бичгийн багш Э. Анхбаяр

Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуулийн багш Б. Арсай нар ажиллаж байна.

2025 оноос төрийн албан бичиг монгол бичгээр явагдах болоод, Үндэсний өв соёлоо дээдлэгч монгол хүн бүрийн бахархал босоо "МОНГОЛ БИЧИГ"-ээ сурах судлах цаг хугацаа бидний өмнө ирээд байна. 

2022-01-05 15:49:44