Сумын 80 жилийн ой, 80 бүтээлч ажлын хүрээнд

Ерөнхий боловсролын сургуулийн тэртээ 44 жилийн өмнө барьж байгуулсан сургалтын Спорт зааланд нэгэн халуун сэтгэлт өрх бүл болох тус сургуулийн анхны захирал, багшаар ажиллаж байсан Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан, Улсын тэргүүний багш Дарамын Санжжав агсны хүү Баатарсүрэн, түүний гэргий, Жаргалант сумын тоо бүртгэгч, цэцэрлэгийн нярав, холбооны газарт ажиллаж байсан Рэнцэнгийн Пүрэвдаш агсны охин, "Таван орд" ХХК-ы захирал Оюун нар санаачилан, Баянхонгор аймгийн Иргэдийн Тэргүүлэгчдийн Хурлын дарга Эрдэнээгийн Энхбат тэргүүт гэр бүл, ахан дүүсийн хамтаар сумынхаа 80 жилийн ойг тохиолдуулан 19000000 (арван есөн сая) төгрөгийн хөрөнгө оруулалтаар  их засвар, тохижилтын ажлыг хийж хүлээлгэн өглөө.

 Хүүхдийн гэгээн ертөнцөд өнгө баясал нэмсэн та бүхэндээ дахин дахин баярлалаа. Заяа нь дэлгэр, ажил үйлс нь өөдрөг, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэж явах болтугай.

2022-07-24 09:42:01