Сумын 80 жилийн ой, 80 бүтээлч ажлын хүрээнд

Баянхонгор аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, багшаар ажиллаж, нэгэн насны ухамсарт амьдралаа түмний хүүхдийн сайн сайхны төлөө зориулсан үнэлэшгүй гавьяатай багш, Ардын боловсролын тэргүүний ажилтан Арьяабазарын Даагансүрэнгийн гэр бүл үр хүүхдүүдээс сумынхаа 80 жилийн ойн баяр наадмыг угтан зохион байгуулсан бүтээлч ажлуудын хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийнхаа Үндэсний бичгийн танхимыг 3,800,000 төгрөгийн хандиваар бүрэн тохижуулж хүлээлгэн өглөө.

2022-07-20 09:52:04