МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой – “Хангайн бүсийн хурд”, Монгол Улсын Арслан Пагамын Аюушийн мэндэлсний 100 жил, Доктор, профессор Сономын Лувсанвандангийн мэндэлсний 90 жилийн ойн баяр наадмын баярын хурал, хүндэтгэлийн цэнгүүн 2022 оны 07 сарын 29-ний 16:00 – 20:00 цагт аймгийн Хөгжимт драмын театрт боллоо. Баярын хурлын үеэр Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан дараах хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагнасныг ойн зочид, хонгор нутгийн түмнийхээ өмнө хүндэтгэлтэйгээр гардууллаа. 

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

1.Аазай Нанзаа

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

1.Дагвадорж Сандагсүрэн

2.Лхамсүрэн Балжинням

3.Буухүү Мишгээ

4.Чимэдсүрэн Түмэнжаргал

5.Дотоо Саранцэцэг

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

1.Занданбал Цэнд-Аюуш

2.Бямбажав Наранцэцэг

3.Цэдэндамба Бямбатэрбиш

4.Заар Балдандорж

5.Довчин Монхор

6.Баасан Бямбадорж нар тус тус шагнагдав.

 

2022-08-01 16:22:55