Улсын аварга шалгаруулах "Дөл-2022" цэрэг-спортын цогцолбор тэмцээнд аймагаа төлөөлөн оролцлоо.
~Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Батлан хамгаалах сайдын нэрэмжит Улсын аварга шалгаруулах "Дөл-2022" цэрэг-спортын цогцолбор тэмцээнд Баянхонгор аймгаа төлөөлөн, хичээл зүтгэл гаргаж, амжилттай оролцсон эрхэм дүү нар, багш, дасгалжуулагч нартаа халуун баяр хүргэе.
5 хүн, зогсож буй хүмүүс, гадаа ба бичвэр нарын зураг байж магад
7 хүн, зогсож буй хүмүүс, цэргийн дүрэмт хувцас ба гадаа нарын зураг байж магад
Тэмцээний гол ЗОРИЛГО:
-Эрүүл саруул, ёс суртахуунтай, Монгол түүх, уламжлалаа дээдэлдэг, Эх оронч үзэл сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, бие биеэ гэсэн сэтгэлтэй хүмүүсийг төрүүлж гаргах;
Улсын аварга шалгаруулах "Дөл-2022" цогцолбор тэмцээнд оролцсон хүүхэд бүр ЯЛАГЧ
Ирээдүйд эх орноо авч явах залуусыг бид зөвхөн бие бялдар, сэтгэл зүй талаас нь хараад бэлтгээд байх нь оновчтой биш, алсыг харах ёстой. Ёс суртахуун, соёл уламжлал, Монгол бахархал, өв соёл, урлаг, түүх гээд өргөн хүрээнд харж, өв тэгш иргэнийг бэлтгэх нь зөв юм.
Мэдээж спортын хууль хатуу, аливаа тэмцээн, уралдаанд заавал ялагч, ялагдагч байдаг гэдгийг дурджээ.
Тэмцээний ерөнхий бэлтгэл хангаж ажилласан Баянхонгор аймгийн ЗДТГ хурандаа Г.Нэмэхбаяр даргатай Цэргийн штабын хамт олон, Зэвсэгт хүчний 339 дүгээр анги;
~Хамтран ажиллаж, бүх талаар дэмжлэг үзүүлсэн байгууллага, хамт олон, эцэг, эхчүүд, багш, дасгалжуулагч нарт баярлаж талархснаа илэрхийлье.
~Тэмцээнд оролцсон бүх хүүхдүүддээ сурлага, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе
12 хүн ба гадаа нарын зураг байж магад
2022-08-31 00:00:00