Жаргалант Ерөнхий боловсролын сургууль дижитал кабинеттай боллоо.
Байдраг ахлах сургууль нь шинэ цаг үеийн хүүхэд багачуудын хөгжлийг дэмжихэд зориулсан цахим сургалт, интерактив хичээл бэлтгэх, зохион байгуулах зориулалттай, цахим лаборатори, лингафоны танхим зэргээр бүх судлагдахууны багш нар, суралцагчид ашиглах боломжтой Дижитал танхим суурилуулагдлаа.
“Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт /2020-2024 он/ Хүн бүрд чанартай боловсрол эзэмшүүлж, боловсролын чанарын үнэлгээг дээшлүүлж, хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлнэ” гэсэн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөнд “Малчдын хүүхдийн боловсролыг дэмжих тоног төхөөрөмж нийлүүлэх”-ээр тусгасан.
Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 650 сая төгрөгийн төсвөөр “Санко маркетинг Монголиа” ХХК Баянхонгор сумын Номгон, Эрдэнэмандал, Эрдэм, Согоо сейко, Гэгээн сумади, Өлийт, Бөмбөгөр, Бууцагаан, Жаргалант сумдын ерөнхий боловсрол сургуульд орчин үеийн дижитал кабинет байгууллаа.
Нэг бүр нь 70 гаруй сая төгрөгийн өртгөөр байгуулагдаж байгаа энэхүү танхимд 86 инчийн ухаалаг самбар 1 ш, ухаалаг камер 1 ш, таблет 25 ш, таблет хадгалах, цэнэглэх шүүгээ 1 ш, рүүтэр 1 ш, документ камер 1 ш, сурагчийн тавиуртай сандал 25 ш, багшийн сандал ширээ 1 ш, тохижилтын ажил багтсан бөгөөд гүйцэтгэгч Sankou marketing компаны зүгээс хамгийн сүүлийн үеийн загвар бүхий дижитал төхөөрөмжүүдийг чанарын баталгаа, сургалттайгаар улсын хэмжээнд 10 ширхэгийг нийлүүлснээс 9 нь Баянхонгор  аймагт байгуулагдсан байна. Энэхүү дижитал кабинет байгуулагдсанаар багш бүр цахим орчинд сургалтаа зохион байгуулах, сурагч бүрийн суралцах боломж хил хязгааргүй болох нөхцөл бүрдэж сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах боломж бий болох юм.
 
дотор нарын зураг байж магаддотор нарын зураг байж магаддотор нарын зураг байж магад
2022-08-31 15:24:46