МАЛ УГААЛГЫН АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА
Мал угааж эрүүлжүүлсэнээр:
  • Малын тарга тэвээрэг нэмэгдэнэ.
  • Шимэгч амьтан, халдварт өвчнөөс сэргийлнэ.
  • Арьс шир, ноос ноолуур зэрэг түүхий эдийн чанар, гарц дээшилнэ.
  • Малын тарга тэвээр нэмэгдэнэ.
Малыг шумбуулах ба шүршиж угаах гэсэн 2 арга байдаг ба үүнээс шумбуулах аргыг нь хэрэглэж угаалга үйлдсэн. Шумбуулж угаасанаар гадна шимэгчдийн үүрлэдэг гол хэсгүүд болох эрүү, гэдэс, суга, цавь гэсэн хэсгүүдэд хүрч шивэгчдийг устгах сайн талтай.
 
Мал шимэгчтэх үед дараах шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд:
  • Мал давжаарах
  • Эцэж турах
  • Малын арьс үсэн бүрхүүл өнгөө алдах, бүрзийж даахирах, гуужилт хөөрөлт саарах,
  • Үс ноос зулгарч унах, өвлийн улиралд хонины ноос цантах, арьс хогжруутах
  • Ил харагдах салст бүрхүүлүүд цайх, цус багасах
2022-09-08 12:00:02