“Бруцеллёзын хээлтүүлэгчийн тандалт-2022" арга хэмжээ

Улсын Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирал Ө.Гэрэлмаа, аймгийн Мал эмнэлгийн газрын дарга нарын хамтран баталсан 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Бруцеллёзын хээлтүүлэгчийн тандалт-2022- шинжилгээ хийж гүйцэтгэх ажлын гэрээний хүрээнд “Ар хаг” МЭҮН-ийн малын их эмч С.Нанжид Өлзийт өндөр 2 дугаар багт суурилсан 97 хуц, 47 ухнаас, “Давхарын нуруу” МЭҮН-ийн малын их эмч Б.Болормаа Хөндлөн булаг 3 дугаар багт суурилсан 97 хуц, 64 ухна буюу сумын хэмжээнд нийт 194 хуц, 111 ухнаас дээж авч, ийлдсийг зааварын дагуу ялгаж аймгийн Мал эмнэлгийн лабораторид хүргүүллээ.

 

2022-09-15 16:00:00