Аймгийн аварга малчид, тариаланчдын шагналыг гардууллаа.

Жил бүрийн сар шинийн босгон дээр хөдөө аж ахуйн салбарын аваргуудыг тодруулан шагнадаг уламжлалтай. 

Буян үйлдэгч хэмээх усан бар жилийн босгон дээр аймгийн "Аварга малчин" болсон Өлзийт өндөр 2 дугаар багийн малчин Б.Алтансүх, Б.Ганбаатар нарын  гэр бүл, аймгийн "Аварга тариаланч хамт олон"-оор "Жаргалант хун толгой" хоршоо тус тус шалгарч аймгийн Засаг даргын орлогч Г.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг, сумын удирдлагууд аймгийн "Аварга малчин"-ы шагналыг гардуулж өглөө.

2022-01-22 17:00:00