НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ

Аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 19-ны А/591 тоот захирамжийн хүрээнд Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Онцгой байдлын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, ХХАА-н газар, Мал эмнэлгийн газар, ГХБХБГазраас ажлын хэсэг ирж "Иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай тэгш хүртээмжтэй хүргэх" нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх, өргөдөл, гомдол хүлээн авах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, мэдээлэл, зөвлөгөө өгөх, иргэдийн санал хүсэлтийг сонсох, шийдвэрлэх ажлуудыг зохион байгууллаа.

2022-09-28 17:37:21