“Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа.

Тус сумын Хөндлөн булаг 3 дугаар багийн Засаг дарга А.Лхагвадоржийн урилгаар аймгийн Мал эмнэлгийн газрын хамт олон ирж, багийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Мал эмнэлгийн тасаг, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдтэй хамтран Хөндлөн булаг 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль түүнийг дагалдан гарсан дүрэм, журам, заавар, стандартыг сурталчлах, Мал, амьтны зооноз болон гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, Шимэгчтэх өвчнөөс сэргийлэх арга хэмжээний ач холбогдол, Цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээ мэдээлэл хийж, мал, амьтны халдварт, шимэгчтэх өвчний талаар малчдад зориулсан 10 төрлийн гарын авлага материал тараалаа.

Мөн мал, амьтанд шимэгчлэгч шимэгч хорхойгоор үзүүлэн гарган, лабораторийн туршилт хийж, шимэгчтэх өвчнөөс сэргийлэх арга хэмжээ болох мал угаалгаар үзүүлэх сургуулийг зохион байгууллаа.

2022-08-30 17:44:19