"Үр дүнд суурилсан төлөвлөлт болон төсөвлөлтийг нэвтрүүлэх нь" сургалт

"Үр дүнд суурилсан төлөвлөлт болон төсөвлөлтийг нэвтрүүлэх нь" сургалт семинар 2022 оны 9 сарын 19,20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Олон Улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран Европын холбооны санхүүжилтээр “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” техник туслалцааны төслийг Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуйн яаманд 2021 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд Бодлого ба төсвийн уялдааг хангаж төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төсвийг үр дүнд чиглүүлж төсөвлөх, урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод заасан зорилго, зорилтыг хангах чиглэлээр Монгол Улсад эхлүүлсэн төсвийн шинэчлэлийг дэмжих, үүнтэй уялдуулан төрийн албан хаагчийг чадавхжуулахад төслийн үйл ажиллагаа чиглэгдэж байна.

Тус сургалтаар аймаг, суманд ажиллаж байгаа бодлого төлөвлөлт, төсөвлөлт, тайлагналт, хяналт шинжилгээ болон хүнс, хөдөө аж ахуй, хөдөлмөр эрхлэлтийн салбарын асуудал хариуцсан төрийн албан хаагчийг чадавхжуулах зорилгоор 20 сумын санхүүгийн албаны дарга, Хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн, хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн, мал эмнэлгийн газар гэсэн нийт 80, Баянхонгор аймгаас Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, төсвийн зарлагын мэргэжилтэн, аймгийн ерөнхий санхүүч, ХБТХОХ-н дарга, хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн , Хүн ам зүй, хөдөлмөрийн бодлого хариуцсан мэргэжилтэн , ХАА-н бодлого хариуцсан мэргэжилтэн, аймгийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Газрын дарга, хөдөлмөрийн хэлтсийн дарга,санхүүгийн ажилтан, ХХААЖДҮ-ын дарга, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, санхүүч, Мал эмнэлгийн газрын дарга, Мал эмнэлгийн газрын бодлого төлөвлөлт хариуцсан , санхүүч зэрэг нийт 16 албан хаагч, Нийт 96 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдаж байна.

2022-09-20 17:52:46