Намрын ангилалт

Бог малын хээлтүүлэгчийн намрын ангилалтыг 2 суурийн хуц 215, ухна 145, нийт 360 хээлтүүлэгчид  хийж ашиг шимийн үзүүлэлтийг тогтоолоо.

Мал сүргийн сайн чанарын хээлтүүлэгчийн сан бүрдүүлэх чиглэлээр Завхан аймаг Сартуул үүлдэрийн 100 хуц мөн Бөмбөгөрийн Өлзийт голын Улаан омгийн 8 ухна, Увс аймгийн Баяд үүлдэрийн 40 хуц тус тус хээлтүүлэгчээр ашиглаж байна.

2022-09-30 15:35:13