Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ

Мал, амьтны халдварт, гоц халдварт өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтын төлөвлөгөөг “Мал эмнэлгийн нэгдсэн систем”-д оруулж, “Мал эмнэлгийн нэгдсэн систем”-д оруулсан төлөвлөгөөний дагуу мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж, сумын хэмжээнд Шөвөг яр өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 7945 мал, Колибактериоз өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 7972, ДХХ өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 40448, Галзуу  өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад бод 3608 бог 3243, нохой 433, Тугалын иж балнад өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 5901 мал, Цусан халдварт өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад 10339 бод, 5705 бог, Боом өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 14899 бод, 8572 бог, Сохор догол өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад 3151 бог, Сахуу өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 2081 бод, Листериоз өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 19883 бог, Шүлхий өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад 29931 бод буюу нийт 164111 мал, амьтныг хамруулан гүйцэтгэлийг “Мал эмнэлгийн нэгдсэн систем”-д оруулж, мөн шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх туулгалтад 10500 бод, 40448 бог, угаалгад 1000 бод, 24537 бог, боловсруулалтад 4000 бод, 5000 бог буюу давхардсан тоогоор нийт 85485 малыг хамруулж, 2354.260м2 талбайд  халдваргүйтгэл хийсэн байна.

2022-09-30 15:43:44