2022 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01, 02-НЫ ӨДӨР “АХМАДЫН БАЯР”-ЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.
Ахмадын баярын үйл ажиллагаа 10 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд нийт 89 ахмад буурлууд оролцсон байна. Энэ үеэр Тотоогийн Саранцэцэг, Буухүүгийн Мишиг нар “Алтангадас” одонгоор, Заарын Балдандорж, Довчингийн Монхор, Занданбалын Цэнд-Аюуш нар “Хөдөлмөрийн хүндэт” медалиар, Даваажанцангийн Тайванжаргал “Хөдөлмөр зүтгэл тэмдэгээр тус тус шагнагдсан бөгөөд Сумын түүхт 80 жилийн ойд 1,000,000 төгрөгнөөс дээш хандив өгсөн ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа.
Баярын үйл ажиллагаа угтан 5 төрлийн тэмцээнийг зохион байгуулсан байна. Үүнд:
“СОФТ ВОЛЕЙБОЛ”-ын тэмцээнд 6 баг өрсөлдсөнөөс
2-р багийн ахмад Ч.Түмэнжаргал ахлагчтай “Хөндлөн булаг” баг 1-р байр
4-р багийн ахмад Ж.Жаргал ахлагчтай “Жавхлан” баг 2-р байр
4-р багийн Ч.Хишигдорж ахлагчтай “Халуухан” баг 3-р байрт тус тус шалгарсан байна.
“Ардын дууг хэн сайн дуулах вэ?” уралдаанд 20 ахмад оролцсоноос
2-р багийн ахмад П.Роза 1-р байр
4-р багийн ахмад С.Маахүү 2-р байр
1-р багийн ахмад Т.Чимэдцэрэн 3-р байр эзэлж
Эмэгтэй дартсны төрөлд 22 ахмад оролцсоноос
1-р багийн ахмад Д.Зундуй 1-р байр
2-р багийн ахмад С.Даваажав 2-р байр
4-р багийн ахмад Ө.Цэрэндулам 3-р байр
Эрэгтэй дартсны төрөлд 11 ахмад оролцсоноос
4-р багийн ахмад Б.Батбаатар 1-р байр
3-р багийн ахмад Д.Лувсандорж 2-р байр
4-р багийн ахмад С.Ариунсан 3-р байр
Шагай шүүргийн тэмцээнд 14 ахмад оролцсоноос
1-р багийн ахмад З.Цэнд-Аюуш 1-р байр
1-р багийн ахмад Б.Наранцэцэг 2-р байр
4-р багийн ахмад П.Дамдинсүрэн 3-р байр
“ШАГАЙН БУУХИА” тэмцээнд 7 баг өрсөлдсөнөөс
2-р багийн ахмад Д.Рагчаа ахлагчтай баг 1-р байр
2-р багийн ахмад С.Нанжид ахлагчтай баг 2-р байр
4-р багийн ахмад Ч.Хишигдорж ахлагчтай баг 3-р байруудад тус тус шалгарсан байна.
Мөн үйл ажиллагааны үеэр бизнес эрхлэгчдийн зүгээс ахмадууддаа сайхан баярлахыг хүсч ширээнд тавих, ундаа, ус, тавгийн чихэр, жимс бусад зүйлсийг бэлэг болгон илгээсэн нь талархууштай байлаа. Энэ хандивт
А.Хос-Эрдэнэ захиралтай “Олз баялаг”
Д.Уранчимэг захиралтай “Гэгээ”
Б.Санжаасүрэн захиралтай “Хийморь”
Ж.Цогтбаатар захиралтай “Баян хайрхан”
О.Эрдэнэчимэг захиралтай “Хөх нуур”
Х.Уранболд захиралтай “Шонхор”
Х.Уртнасан захиралтай “Дөрвөн бэрх”
Дэлгүүрүүдээс сэтгэлийн илгээмж явуулсаныг дурьдахад таатай байна. Ахмадууд маань та бүхэндээ баярласан сэтгэлээ зохион байгуулагчдаар дамжуулан хүргэсэнийг энд мөн уламжлая.
Тус баярын үеэр азын сугалаа зохион байгуулагдаж 12 азтанг тодруулсан байна. Сугалаанд оролцуулах зүйлүүдийг Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг, Соёлын төв, Эрэн хайх аврах салбарын хамт олон ивээн тэтгэсэн байна.
Мөн “СОФТ ВОЛЕЙБОЛ”-ын шагналыг Ерөхий боловсролын сургууль, Цэцэрлэг
“Эрэгтэй, эмэгтэй дартс”, “Шагай шүүрэг”-ийн тэмцээний шагналыг 4-р багаас ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид
“Шагайн буухиа” тэмцээнийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар
“Ардын дууг хэн сайн дуулах вэ” уралдааны шагналыг Эрүүл мэндийн төв, Соёлын төв хамтран ивээн тэтгэж зохион байгуулсан байна.
Баярын үеэр Жаргалант сумын Баянхонгор аймагт хулсан хуур хөгжмөөрөө брэнд болгож чадсан ахмад настан П.Роза, 80 жилийн баярын тоглолтод ахмад үеэ манлайлан оролцсон ахмад настан С.Маахүү нарт Соёлын төвийн хамт олон хүндэтгэл үзүүлсэн юм.
Баянхонгор аймгийн 20 сумын ахмадын холбоодод УИХ-ын дарга Г.Занданшатар 500,000
Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан 500,000 нар тус тус хандив болгон өгсөнийг Сумын ахмадын холбооны дарга Б.Бааваа ахмадуудад зориулсан тухайгаа хэлж, үлдсэн мөнгийг ахмадууддаа жигд хуваарилан тараасан байна.
Зохион байгуулсан:
Засаг даргын Тамгын газар
Хүн амын хөгжлийн асуудлаарх салбар зөвлөл
Ахмадын холбоо

Тайлбар байхгүй.Тайлбар байхгүй.Тайлбар байхгүй.

2022-10-03 00:00:00