УРАЛДААНД ОРОЛЦСОН ХҮҮХЭД БАГАЧУУДАА ШАГНАЖ УРАМШУУЛЛАА.

Баянхонгор аймгийн Татварын хэлтсээс 2022 оны “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтаж "МИНИЙ МЭДДЭГ ТАТВАР" сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулж,  Жаргалант сумаас гар зургийн уралдаанд оролцсон хүүхдүүдээ шагнаж урамшууллаа. Уралдаанд 12а ангийн сурагч Б.Батзориг, 11а ангийн сурагч А.Дэлгэрмөрөн, Ж.Отгонзаяа, 4б ангийн сурагч Э.Хангайбаяр, Ц.Сарансэвшээ, 12а ангийн хамт олон амжилттай оролцлоо.

Өөрсдийн оюун бодол, ур чадвараа гарган уралдаанд оролцож, бүтээлээ ирүүлсэн бүх хүүхэд, багачууддаа БАЯРЛАЛАА.

 

2022-05-13 20:00:00