"Ёс зүй, хандлага зөвтэй төрийн алба"

Төрийн албаны тухай хуулийг сурталчлах, хуулийн мэдлэг олгох, ёс зүй, хандлага зөвтэй, бүтээлч төрийн албыг төлөвшүүлэх, албан хаагчдыг идэвхижүүлэх зорилготой "Ёс зүй, хандлага зөвтэй төрийн алба" АСТ тэмцээнийг төрийн албан хаагчдын дунд зохион байгууллаа.

Тэмцээнд Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Эмнэлэг, Цэцэрлэг, Цагдаагийн тасгийн 5 баг тамирчид оролцож

Тэргүүн байрт: ЕБС-ийн "Ёс зүйтэй боловсрол" баг,

Дэд байрт: ЗДТГ-ын "Соёмбо" баг,

Гутгаар байрт: сум дундын Цагдаагийн тасгийн "Цагаан шонхор" багууд тус тус шалгарлаа. Баяр хүргэж, ажлын улам их амжилтыг хүсэн ерөөе.

Тэмцээнд идэвхтэй, бүтээлчээр оролцсон нийт байгууллагууд, албан хаагчиддаа талархал илэрхийлье.

 

2022-04-30 19:20:15