Иргэд, Аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ойн зурвас байгуулах, ойн талбайг нэмэгдүүлэх замаар цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилт тавин ажиллаж байгаа билээ.
Энэ ажлын хүрээнд мод тарих, ойжуулах зориулалтаар иргэн, аж ахуйн нэгжид хуулийн дагуу газар олгох боломжтой бөгөөд 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд саналаа тусгуулах шаардлагатай байгаа тул сумын газрын даамалд өргөдөл хүсэлтээ өгч шийдвэрлүүлэн ажиллана уу.

 

2022-10-12 00:00:00