Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх намрын нэгдсэн дархлаажуулалтанд бүрэн хамрууллаа.

Улсын онцгой комиссын “Мал, амьтны гоц халдварт өвчний талаар авах зарим арга хэмжээний тухай” 2022 оны 02 дугаар тогтоол, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Шүлхий өвчнөөс сэргийлэх намрын нэгдсэн дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/191 тоот тушаал, аймгийн Засаг даргын 2022 оны А/585 тоот захирамж, Мал эмнэлгийн газрын даргын А/27 тоот тушаал, сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх намрын нэгдсэн дархлаажуулалт зохион байгуулах тухай” А/109 тоот захирамжийн хүрээнд сумын хэмжээнд 592 өрхийн 32530 үхрийг нэгдсэн дархлаажуулалтад хамрууллаа.

3 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

гадаа нарын зураг байж магад

2022-10-13 00:00:00