Сумын Засаг даргын 2022 оны А/43 дугаар захирамж, Мал эмнэлгийн газрын дарга, сумын Засаг дарга, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн хооронд байгуулсан гурвалсан гэрээний хүрээнд мал, амьтны халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт
Сумын Засаг даргын 2022 оны А/43 дугаар захирамж, Мал эмнэлгийн газрын дарга, сумын Засаг дарга, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн хооронд байгуулсан гурвалсан гэрээний хүрээнд мал, амьтны халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын арга хэмжээ болох Шөвөг яр өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 7945 мал, Колибактериоз өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 7972, ДХХ өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 40448, Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад бод 3608бог 3375, нохой 592, Тугалын иж балнад өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 5901 мал, Цусан халдварт өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад 10339 бод, 5705 бог, Боом өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 14899 бод, 8572 бог, Сохор догол өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад 3151 бог, Сахуу өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 2081 бод, Листериоз өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 19883 бог, Шүлхий өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад 29931 бод буюу нийт 164402 мал, амьтныг хамруулж ажилласан байна.
Мөн шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх туулгалтад 10500 бод, 40448 бог, угаалгад 1000 бод, 24537 бог, боловсруулалтад 4000 бод, 5000 бог буюу давхардсан тоогоор нийт 85485 малыг хамруулж, 2354.260м2 талбайд халдваргүйтгэл хийсэн байна.
2 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад2 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад
2022-10-03 15:00:00