Залуучуудын чуулга уулзалт боллоо.
Залуучуудын чуулган 2022 оны 10 дугаар сарын 13, 14-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Сум орон нутагтаа амьдарч буй залуучуудын нийгмийн идэвх оролцоог сайжруулах, биет бус өв тээгчдийг нээн илрүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сум орон нутгийн бодлого төлөвлөлтөд санал бодлыг оруулах, эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулах, тоон гарын үсэгжүүлэх, туршлага солилцох зорилгоор 18-40 насны залуучуудын чуулганыг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааны үеэр 6 төрлийн сургалт мэдээллийг хүргэлээ. Үүнд:
“Гэр бүлийн хүчирхийлэлийн тухай ойлголт” сэдвээр Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Амарзаяа
“Гэр бүлийн харилцаа” сэдвээр Насан туршийн боловсролын нэгжийн менежер Д.Амардэлгэр
“Уучлал” сэдвээр Насан туршийн боловсролын нэгжийн багш Б.Мартбаяр
“Бэлгийн замаар дамжих халдварт өвчин” сэдвээр Эрүүл мэндийн төвийн дарга Г.Алтантуяа
“Эрчүүдийн эрүүл мэнд” сэдвээр Эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан О.Болорцэцэг
“Цахим орчин ба хүүхэд хамгаалал” сэдвээр Сургуулийн захирал Б.Саранцэцэг
“Гэрлэлт ба үүрэг хариуцлага” сэдвээр Нийгмийн бодлогын мэргэжилтэн Б.Баяржаргал нар сургалт мэдээллийн ажлыг зохион байгуулсан.
Мөн эрүүл мэндийн төвөөс чуулганд оролцогчдод хэвлийн эхо, элэгний В, С вирусын шинжилгээ, бусад төрлийн шинжилгээ, ерөнхий үзлэгийг зохион байгуулсан бол Улсын бүртгэгч Т.Алтаншагай тоон гарын үсэг олгох ажлыг хийсэн байна.
Чуулганд оролцогч залуучууд бүтээлч ажлын хүрээнд 200 ширхэг модыг тарьж сум орон нутгийнхаа ногоон байгууламжыг нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг орууллаа.
Мөн чуулга уулзалтаар урлаг, спортын тэмцээн зохион байгуулсан ба урлагийн үйл ажиллагаанд гоцлол болон, цөөхүүл хөгжим, Уртын болон богинын дуу, Дуэт дуэл, Гоцлол болон хамтлаг бүжиг, Бөх болон морины цол дуудах зэрэг төрлүүдээр, Спортын үйл ажиллагаанд Эрэгтэй, эмэгтэй гар бөмбөгийн тэмцээн, Багийн хөгжөөнт буухиа тэмцээн, Ширээний теннис зэрэг төрлүүдээр зохион байгууллаа.
Спортын 3 төрлийн тэмцээнд болон удирдамжид заагдсан ажлуудын нэгдсэн үнэлгээгээр Дэд байрыг Н.Ганжаргал даргатай Эмээл толгой 4-р баг, Тэргүүн байр буюу цомын эзнээр Ж.Должинсүрэн даргатай Өлзийт-Өндөр 2 дугаар багийн хамт олон шалгарсан байна.
Тус үйл ажиллагааны санхүүжилтийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 1,200,000
Эрүүл мэндийн төвөөс 200,000 төгрөгний санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Цаашид залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр 7 заалт бүхий уриалгыг гаргасан.
Үйл ажиллагааг хүндэтгэн цаг гарган оролцсон 4 багийн төлөөлөл болсон залуучууддаа, баг хамт олноо удирдан чиглүүлж оролцсон Нам толгой 1 дүгээр багийн Засаг дарга Ч.Цэдэвсүрэн, Өлзийт-Өндөр 2 дугаар багийн Засаг дарга Ж.Должинсүрэн, Хөндлөн булаг 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга А.Анхбаяр, Эмээл толгой 4 дүгээр багийн Засаг дарга Н.Ганжаргал нартаа баярлалаа.
Зохион байгуулсан:
Иргэдийн төлөөлөгчдийн хурал
Засаг даргын Тамгын газар
Хүн амын хөгжлийн асуудлаарх салбар зөвлөл
3 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад8 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.Тайлбар байхгүй.Тайлбар байхгүй.Тайлбар байхгүй.

2022-10-14 15:00:00