Цэрэг ирлээ.

Баянхонгор аймгаас 2021 оны хоёрдугаар ээлжээр цэргийн жинхэнэ албанд татагдан Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн ангиудад албаа нэр төртэй хаасан залуус энэ сарын 15, 16-ны өдөр халагдан төрөлх нутагтаа ирж байна.  Цэргийн албаа нэр төртэй хаагаад ирсэн залуусаа Аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, ЗДТГ-ын Цэргийн Штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр, холбогдох албаныхан, сумдын ЗДТГ-ын дарга нар болон залуусын ар гэрийнхэн нь угтаж авлаа. Угтаж авах үйл ажиллагаанд Жаргалант сумын ЗДТГ-ын дарга, дэслэгч Б.Өнөрбаяр оролцлоо.

 

 

2022-10-15 13:00:00