"Хамтдаа шийдье" төслийн хүрээнд ажиллаа.
Хамтарсан багийн үйл ажиллагааг сурталчилах, бага насны хүүхэдтэй айл өрхүүдээр орж сургалт мэдээллээр хангах зорилго бүхий "Хамтдаа шийдье" төслийн хүрээнд 10 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд 4 багт ажлын хэсэг томилогдон 3 өдөр ажилласан байна.
Тус ажлын хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мэндбаяраар ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй баг, сумын хамтарсан багийн гишүүдтэй хамтран
Сургуулийн ахлах ангийн сурагчид, төрийн албан хаагчид, иргэдэд сургалт зохион байгуулж, сэтгэлзүйн зөвлөгөө өгсөн юм.
Хөдөөгийн өрхүүдээр явуулын сургалтыг зохион байгуулсан ба Үүнд:
  • Хамтарсан багийн тухай
  • Хүүхдийн насны онцлог
  • Хүмүүжлийн эерэг арга
  • Бага насны хүүхдийн хөгжил
  • Архины хор хөнөөл, зохистой хэрэглээ
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн агуулгуудыг багтаасан байна.
Иргэдийн мэдээлэл хүлээн авах, анхаарал төвлөрөлт сайн байсан тухай ажлын хэсгийн дүнгийн хуралд дурьдагдсан юм. Сумын нийт хүн амын 40 хувьд хүрч ажилласан байна.
Зохион байгуулагч:
Баянхонгор аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
Жаргалант сумын ЗДТГ
7 хүн, сууж буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад9 хүн, сууж буй хүмүүс ба дотор нарын зураг байж магаднэг буюу түүнээс олон хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад7 хүн, сууж буй хүмүүс ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
2022-10-20 12:00:00