Баянхонгор аймгийн Хангайн бүсийн сумдын ИТХ, ЗДТГ-ын албан хаагчдийн туршлага солилцох уулзалт боллоо.

Баянхонгор аймгийн Хангайн бүсийн сумдын ИТХ, ЗДТГ-ын нийт албан хаагчдийг бүрэн хамруулах, оролцоог хангах, танилцах, байгууллага хамт олон албан хаагчдийн эв нэгдлийг сайжруулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор туршлага солилцох уулзалт 2022 оны 10 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд  Заг суманд зохион байгууллаа.

Тус уулзалтанд Баянхонгор аймгийн Баян-Овоо, Галуут, Заг, Жаргалант, Баянбулаг, Бууцагаан, Гурванбулаг зэрэг 7 сум оролцсон.

Волейболын тэмцээн, Шагай наадгай, Ширээний теннис, Хөгжөөнт буухиа тэмцээн, Сумдын мэндчилгээ, Гоцлол дуу зэрэг тэмцээнүүд зохион байгууласанаас Жаргалант сумын ИТХ, ЗДТГ-ын хамт олон:

  • Сумдын мэндчилгээ-1-р байр (Бүх албан хаагчид)
  • Гоцлол дуу-4-р байр (С.Цэнгэлмаа)
  • Хөгжөөнт буухиа тэмцээн-2-р байр (Б.Лхам-осор, Б.Отгонбат, Г.Бадамцэцэг, А.Баттулга, Д.Мөнхзул, Ч.Цэдэвсүрэн)
  • Ширээний теннис- Эрэгтэй төрөлд 3-р байр (Д.Баттөр)

Эмэгтэй төрөлд 4-р байр (Д.Уранчимэг)

  • Шагайн наадгай- Морь уралдуулах- 5-р байр (Ш.Ичинхорлоо)

        Алаг мэлхий өрөх- 2-р байр (Ж.Должинсүрэн)

        Шагай шүүрэг- 2-р байр (Д.Мөнхжаргал)

        Шагай няслах- 3-р байр (Б.Амарзаяа)

  • Волейболын тэмцээн- Эрэгтэй баг 3-р байр зэрэг амжилттай оролцож нийлбэр дүнгээрээ түрүүлж, алтан цомын эзэн боллоо.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.Тайлбар байхгүй.Тайлбар байхгүй.

2022-10-29 00:00:00