Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөөдөр Завхан, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Булган, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурч, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
❗Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

Нийт нутгаар хүйтний эрч чангарч, шөнөдөө 40 градус, өдөртөө 29-34 градус хүрч хүйтэрнэ. Улаанбаатар хотод шөнөдөө 39-41 градус, өдөртөө 32-34 градус хүрч, цаг уурын онц аюултай үзэгдэл болно гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлжээ.

2022-11-25 00:00:00