Монгол бахархалын өдрийг тохиолдуулан "Монгол өв соёл мину" тэмцээний хүрээнд Монгол бичгийн тэмцээн зохион байгууллаа.

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 01 дүгээр сарын 09-ны 04 дүгээр зарлиг, Монгол хэлний тухай хууль, "Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн III". байгууллагын үр дүнгийн гэрээний 4.5-д тусгасаны дагуу Монгол бахархалын өдрийг тохиолдуулан эх хэл, бичиг үсгээ судлах хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, ард иргэд өв соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор Сумын төрийн албан хаагчид, иргэдийн дунд Монгол бичгийн тэмцээн зохион байгууллаа. Тус тэмцээнд:

  • Монгол бичгийн хурдан уншлага
  • Кирилл бичгээс Монгол бичигрүү хөргүүлэх
  • Журамлагдсан үг бичиг зэрэг 3 үе шаттайгаар зохион байгуулагдлаа.

Уг тэмцээнд Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Д.Уранчимэг түрүүллээ.

Зохион байгуулагч: ЕБС, Монгол хэл, бичиг, уран зохиолын багш нар

Тайлбар байхгүй.

2022-11-24 15:00:00