Иргэний андгай өргөх ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.
~16 нас хүрч, иргэний үнэмлэх авч, иргэний андгай өргөсөн хүүхдүүдийнхээ цаашдын сурлага, хөдөлмөр, ажил, амьдралд нь энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Ирээдүйд улс, орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, түүх соёлоо дээдэлсэн, зөв хүн, журамт иргэн болоорой.
✅Төрт ёс эртний түүх соёлтой Монгол Улсын иргэн би
~Хүчирхэг төрийн дор хуулийг чандлан сахиж, эв нэгдэл, эрх чөлөөг дээдлэн
Эх орон, тусгаар тогтнолоо амилан хайрлаж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн төлөө
Эрдэм боловсролтой, хүнлэг энэрэнгүй журамт иргэн байхаа
Эх орон, эрэлхэг дээдсийн удам ард түмэндээ андгайлж байна.
2022-11-26 15:00:00