"Төрийн албан хаагчийн тангараг" өргөх ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.
Бүгд найрамдах улсаа дэлхий дахинд тунхаглаж тусгаар тогтнолоо даянд зарласан түүхт 98-н жилийн ой, төрийн албаны өдрийг тохиолдуулан Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигийн дагуу "Төрийн албан хаагчийн тангараг" өргөх ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.
Төрийн албаны тусгай шалгалт өгч, төрийн жинхэнэ албан хаагч болж, төрийн захиргааны албанд шинээр томилогдсон Нийгмийн даатгалын байцаагч Г.Бадамцэцэг, Халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Мөнхзул, Хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн Б.Буянхишиг нар тангарагаа өргөлөө.
"Төрийн албан хаагчийн тангараг"
~Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая.
Тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангараг өргөж баталгаажуулна.
2 хүн ба дотор нарын зураг байж магад1 хүн нарын зураг байж магад1 хүн ба дотор нарын зураг байж магад
2022-11-26 12:00:00