БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ IV ТҮВШИНД ЭРЭМБЭЛЭГДЭВ.

Боловсролын Ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/343 тоот тушаалаар улсын хэмжээнд зохион байгуулсан "Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ"-ний үр дүн гарч, Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургууль амжилттай дүгнэгдэн индексийн түвшин IV-т эрэмбэлэгдэж 16,1 сая төгрөгийн урамшуулал авах болжээ. Уг үнэлгээгээр улсын хэмжээний нийт сургууль цэцэрлэгүүдээс 1-4 дүгээр түвшинд 265 сургууль, 378 цэцэрлэг эрэмбэлэгдэн урамшуулал авч байгаа бөгөөд Жаргалант сумын Маамуу нааш ир цэцэрлэг мөн IV түвшинд эрэмбэлэгдсэн байна. Гүйцэтгэлийн үнэлгээгээр сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаанаас гадна эцэг эх, асран хамгаалагч, сурагчид, багш, ажилтны сэтгэл ханамж, сурагчдын хөгжил төлөвшил, хүн төлөвшүүлж байгаа үйл ажиллагаа, сургалтын байгууллагын орчин нөхцөлийг сайжруулж байгаа байдал, байгууллагын менежментийн багийн үйл ажиллагаанд шинжилгээ хийсэн ба БАЯНХОНГОР аймгийн хэмжээнд 9 сургууль, 9 цэцэрлэг урамшуулал авах болзол хангажээ. Жаргалант сумын боловсролын салбарын нийт багш нар, удирдлагууд, ажилтан албан хаагчид, суралцагчид, бидний үйл ажиллагааг дэмжин итгэл үзүүлж хамтран ажилладаг нийт иргэд, асран хамгаалагчид, төрийн болон төрийн бус байгууллагууд, удирдлага зохион байгуулалтаар ханган ажилладаг ЗДТГ, БШУГ-ынхандаа халуун талархал илэрхийлье.

СУРГУУЛИЙН ЗАХИРГАА

2022-12-12 12:38:00