Цэргийн бүртгэлийн нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.
Нэг.Цэргийн бүртгэлийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулж, шинээр цэргийн насанд хүрсэн залуучууддаа "Цэргийн үүрэгтний үнэмлэх"-ийг гардууллаа.
Хоёр.Цэргийн үүрэгтнүүдийг идэвхижүүлэх зорилгоор зохион байгуулсан үндэсний бөхийн барилдаанд:
Нам толгой 1 дүгээр багийн харъяат, залуу бөх Б.Мөнхтуяа түрүүлж, сумын начин Б.Амгаланпүрэв үзүүрлэж, залуу бөх С.Буянтөгс, залуу бөх Т.Баасандорж нар тус тус шөвгөрлөө. Шагналт байранд сумын начин Г.Баттөмөр, залуу бөх О.Мөнхжаргал нар шалгарлаа.
Үндэсний бөхийн барилдааныг ивээн тэтгэсэн Өлзийт-Өндөр 2 дугаар багийн малчин Доржготовын Батбаатарын гэр бүлд баярласан талархсанаа илэрхийлж, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хамтран зохион байгуулсан сумын Соёлын төвийн хамт олонд ажлын амжилт хүсье.
Сумын ЗДТГ
12 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
2023-01-05 12:15:12