Малчид төлчдийн зөвөлгөөн зохион байгууллаа.

         Сумын төрийн байгууллагууд, малчид өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлаа хэлэлцэх, мал маллагааны арга туршлагаа хуваалцах, малчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор малчид төлчдийн зөвөлгөөн 2023 оны 02 дугаар сарын 10­-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тус зөвөлгөөнөөр:

         ИТХ-ын дарга П.Баярсайхан нээлж, Засаг дарга Д.Мөнхжаргал сумын Төрийн байгууллагуудын 2022 оны үйл ажиллагааны сонсгол, Тамгын газрын дарга Б.Өнөрбаяр сумын 80 жилийн ойн үйл ажиллагааны тайланг тавилаа. Мөн өвөлжилт, хаваржилтын бэлэн байдал, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт, мал эмнэлгийн талаарх мэдээллүүдийг ХАА-н тасгийн мэргэжилтэн Б.Лхам-Осор, Мал эмнэлгийн тасгийн дарга С.Жаргалсайхан нар, Нийгмийн бодлогын салбарын мэдээллийг нийгмийн бодлогын мэргэжилтэн Б.Баяржаргал, Улсын бүртгэл, Татварын талаарх мэдээллүүдийг улсын бүртгэгч Т.Алтаншагай, Татварын улсын байцаагч, Ш.Ичинхорлоо нар тус тус мэдээлэл өглөө.

            Зөвөлгөөнөөр сумын аврага малчидаа тодруулж, шагнал гардуулав.

  • Нам толгой 1 дүгээр багийн малчин Л. Ганбат
  • Өлзийт өндөр 2 дугаар багийн малчин Д.Батбаатар
  • Хөндлөн булаг 3-р багийн малчин Т. Эрхэмбаяр
  • Эмээл толгой 4 дүгээр багийн малчин Ч.Жамбалцэрэн нар тус тус СУМЫН АВРАГА МАЛЧИН-гаар шагнагдлаа6 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад14 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
2023-02-10 18:00:00