Хөндлөн булаг 3 дугаар багийн малчин Л.Энхээ "Аймгийн аврага малчин боллоо.

Аймгийн аврага малчин Л.Энхээ, түүний хүү Г.Пүрэвсүрэн нарын шагналыг Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Г.Энхбаяр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Отгонбаяр, Сумын ИТХ-ын дарга П.Баярсайхан, Засаг дарга Д.Мөнхжаргал, Засаг даргын орлогч Д.Ганзориг, тус багийн Засаг дарга Б.Гарьдсоном нар гардуулж амжилт хүсч баяр хүргэлээ.

Төр засаг, түмэн олноороо 30 гаруй жилийн хөдөлмөрөө үнэлүүлсэн Л.Энхээ:

- Үнэхээр сэтгэл огшин баярлаж байна

Амьдралын хатуу хөтүүг сэтгэлийн тэнхээгээр даван туулж, үр хүүхдэдээ, өнөр олондоо муу, муухай харагдчихгүй юмсан хэмээн хичээн зүтгэсэн хөдөлмөрийн минь үр дүн гарлаа.

Урам зориг сэргэлээ. Улсын аварга малчин болохын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнээ хэмээн өгүүллээ.

6 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

 

2023-02-18 15:22:00