"Хайрлая, хүндэтгэе" гэр бүлийн чуулган зохион байгууллаа.

Гэр бүлийн боловсролыг нэмэгдүүлэх, аз жаргалтай, амар тайван гэр бүлийг цогцлоох зорилгоор сумын ИТХ, ЗДТГ, ГХУСАЗСЗөвлөл, Хамтарсан багаас хамтран зохион байгуулсан"Хайрлая, хүндэтгэе" гэр бүлийн чуулганд хүрэлцэн ирж, хүндэтгэн оролцсон иргэддээ талархлаа.

Хамтран ажилласан Баянхонгор аймгийн Жаргалтай амьдрал төвийн хамт олонд соён гэгээрүүлэх, нийгэмд нөлөөлөх их ажилд нь амжилт хүсье.

Гэр бүлийн чуулганы үеэр тусгай хөтөлбөрийн дагуу сумын ГХУСАЗСЗөвлөлөөс зохион байгуулсан буухиа тэмцээнд:

  • Тэргүүн байр: Н.Ганхүлэг ахлагчтай баг;
  • Дэд байр: Ц.Баатарсайхан ахлагчтай баг;
  • Гутгаар байр: Ж.Бадарч ахлагчтай баг тус тус шалгарлаа. Та бүхэндээ баяр хүргэе. Цаашид бидний зүгээс зохион байгуулсан арга хэмжээ, үйл ажиллагаанд улам их идэвхтэй, санаачлагатай оролцохыг уриалж байна.

Жаргалант сумын ГХУСАЗСЗөвлөл

3 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

2023-03-16 15:25:00