Байгаль орчны тэмдэглэлт өдрүүдийн хүрээнд зохион байгуулагдсан Софт волейбол, Гар бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Байгаль орчны тэмдэглэлт өдрүүдийн хүрээнд насанд хүрэгчдийн дунд эргэтэй, эмэгтэй гар бөмбөгийн  тэмцээн 45-55, 55 дээш насныхны дунд софт бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа. 

Эрэгтэй гар бөмбөгийн тэмцээнд Г.Шийрэвсамбуу ахлагчтай ЗДТГ-ын  “Цэнгэг” баг тэргүүн байр, Н.Ганжаргал ахлагчтай Эмээл толгой багийн тамирчид дэд байр, Б.Гарьдсоном ахлагчтай Хөндлөн булаг 3 дугаар багийн тамирчид гутгаар байр, эмэгтэй баг тамирчдаас тэргүүн байрыг Т.Алтаншагай ахлагчтай ЗДТГ-ын “Чандмана” баг, дэд байрыг Цэцэрлэгийн баг тамирчид, гутгаар байрыг сумын Эрүүл мэндийн төвийн “Цэнхэр алт” баг тус тус эзлэлээ. Софт волейболын тэмцээнд  45-55 насны ангилалд  Ц.Ганхуяг ахлагтай Засаг даргын тамгын газрын баг, Д.Сайнбилэг ахлагчтай уяачдын баг, С.Батцэцэг ахлагчтай ЕБС-ийн баг, 55-с дээш насны ангилалд Ц.Ганхуяг ахлагчтай Засаг даргын тамгын газрын баг, Ш.Батбаатар ахлагчтай цэцэрлэгийн баг, Ж.Жаргал ахлагчтай  ахмадын баг эхний байрт шалгарлаа. Тэмцээний шагнал урамшуулалд 820000 төгрөг зарцуулан ажиллаа.

2023-03-22 00:00:00