2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах санал авч байна.

2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дараах зориулалтын дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын саналыг хүлээн авна.

Үүнд:

- Эзэмшиж байгаа хашааны газраа өмчлөх

- Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх

- Худалдаа, үйлчилгээний зориулалтаар газар эзэмших

- Үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмших

- Өвөлжөө, хаваржаа доорх газрыг эзэмших

- Төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах зориулалтаар газар эзэмших

- Тариалангийн зориулалтаар газар эзэмших

- Аж ахуйн зориулалтаар газар өмчлөх

- Бэлчээр усжуулах, сайжруулах чиглэлээр

- Газар хамгаалах арга хэмжээ

- бусад

2023 онд шинээр газар эзэмших, өмчлөх, ашиглах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд саналаа сумын газрын даамалд болон Egazar.gov.mn хаягаар ѳгнѳ үү.

Газрын даамал

Лавлах утас: 88148453

2023-04-06 00:00:00