Жаргалант сумын Төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн боллоо.

Төрийн албаны тухай хууль, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэх, төрийн хүртээмж, сахилга хариуцлагыг сайжруулах, гэмт хэрэг, зөрчилгүй хамт олон болох, хариуцлагатай, чадвартай төрийн албыг бэхжүүлэх, урамшуулах, хамтын ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх, чанартай төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор төрийн албан хаагчдийн зөвлөгөөн 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр боллоо.

Тус зөвөлгөөний үеээр Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга П.Баярсайхан нээлтийг хийж, Засаг дарга Д.Мөнхжаргал 2022 оны үйл ажиллагааны ерөнхий мэдээлэл, Засаг даргын орлогч Д.Ганзориг Төрийн албаны тухай хууль, Тамгын газрын дарга Б.Өнөрбаяр “Алсын хараа 2050”-Төрийн бүртээмж сэдвээр, байгууллагын дарга нар байгууллагуудын мэдээллийг тус тус хийлээ.

Байгаль орчин хариуцсан мэргэжилтэн Ж.Сүхбаатар Хог хаягдал болон Эрүүл аюулгүй-Цэвэр орчин бүрдүүлэх талаар лекц тавилаа.  Мөн Төрийн албан хаагчдын санал асуулга, зөвлөмж зөвлөгөө шүүмжлэлийг сонслоо. 

Улс, орон нутгийнхаа хөгжлийн төлөө Засаг захиргааны анхан шатны нэгжид салбар бүрт хичээл, зүтгэл гарган ажиллаж байгаа нийт ажилтан, албан хаагч нартаа ажлын их амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.  

Зөвлөгөөнөөс гарсан уриалгаа хэрэгжүүлж, төрийн үйлчилгээний стандарт, хэм хэмжээг баримтлан, өнгөрсөн жилийн ажлын амжилтаа улам бататган, улс, аймаг, орон нутгаас баримталж буй бодлого, шийдвэрийг биелүүлж, ахиц, амжилттай ажиллахыг эрхэм болгож байна.

 

Тайлбар байхгүй.Тайлбар байхгүй.

2023-04-10 00:00:00