"БҮТЭЭЛЧ УНШЛАГА" нөлөөллийн ажлын удирдамж

Жаргалант сумын ЕБС-ийн Насан туршийн боловсролын нэгжээс "БҮТЭЭЛЧ УНШЛАГА" нөлөөллийн ажлыг сарын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөн та бүхэнд удирдамж хүргэж байна. 

**Үндэслэл: **Ном сонирхон уншигч найз нөхдийн хүрээллийг тэлж, гэр бүлийн орчинд хүүхдийг номоор дамжуулан хөгжүүлэхэд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо, зөв үлгэр дуурайлалыг нэмэгдүүлэх, амралт чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд чиглэгдэнэ.

Ном сонирхон уншигч, номонд дурлагчид маань уншиж буй номынхоо утга агуулгыг бусадтайгаа хуваалцаж, санал бодлоо солилцох "БҮТЭЭЛЧ УНШЛАГА" нөлөөллийн ажилд маань идэвхтэй оролцоорой. Амжилт хүсье.

2023-04-12 00:00:00