МАЛЧИД, ТЭЭВЭРЧИД, АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД‼️‼️‼️

2023 оны 04 дүгээр сарын 13-наас 16-ны өдрүүдэд цаг агаарын аюулт үзэгдэл тохиож салхи секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, #цасан болон #шороон шуурга шуурна.

Иймд:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсож, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;

-Онцын шаардлагагүй бол хол ойрын замд гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд замд гарах бол автомашин техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах;

-Хот хоорондын авто замд халтиргаа гулгаа үүсэх, даваа гүвээ цасанд хаагдах эрсдэлтэй байгаа тул иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийн аюулгүй байдлаа хангах, авто зам, засвар арчлалтын байгууллагууд техник, хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллах;

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

2023-04-12 00:00:00