Бүх нийтийн цэвэрлэгээнд албан байгууллагууд оролцлоо.

Тамгын газрын даргын баталсан хуваарын дагуу 04 дүгээр сарын 16-ны өдрийн ням гаригт бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулан ажиллаж 14 аж ахуйн нэгж байгууллагын 311 иргэн оролцож 1951 га талбайн 8 тонн хог хаягдлыг цэвэрлэн ажиллаа.

Цэвэрлэгээнд Ерөнхий боловсролын сургуулийн 50 багш, ажилчид, 6-12 дугаар ангийн 180 хүүхэд оролцож Байдраг голын ай сав дагуу газрын 262 га талбайн хог хаягдлыг бохирдохоос сэргийлэн цэвэрлэн ажилалаа. Усан сан бүхий газрыг бохирдохоос сэргийлж цэвэрлэх ажилд 1 жижиг оврын трактороор 6 удаа тээвэрлэлт хийн 15 литр дизель түлш зарцуулан 3 тонн хог хаягдлыг цэвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргэж зориулалтын ухсан нүхэнд хийлээ.

Сумын төвөөс дээш Могойн хөндийн чиглэлд 1689 га талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажилд Засаг даргын тамгын газрын 22, ИТХ-2, Цэцэрлэг-20, Эрүүл мэндийн төвийн-19, Соёлын төвийн-3, Цагдаа-2, Эрэн хайх, аврах салбар-4, Хөх нуур дэлгүүр-1, Байдраг цаг уур-4, Төрийн банк-1, Сод монгол ШТС-1, Ник петровис-1, Баянхонгор эко-дулаан-4 /уурын зуух/ 84 ажилчид, албан хаагчид оролцож дизель түлш 30 литр, А-80 бензин 20 литр, АИ-92 бензин 30 литрийг тус тус зарцуулан 5 тонн хог хаягдлыг байгууллага, аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор хамтран цэвэрлэлээ.

Эрүүл аюулгүй-цэвэр орчин бүрдүүлэх ажлыг зохион байгуулахад 314 хүн оролцож, 1 литр нь 4140 үнэтэй дизель түлш 45 литр 186300 төгрөг, 2650 төгрөгний үнэтэй АИ-92 бензин 30 литр 79500 төгрөг, 2630 төгрөгний үнэтэй А-80 бензин 20 литр 52600 төгрөг нийт 318,400 төгрөгний үнэтэй шатахууныг тус тус зарцуулан, 1951 га газрын 8 тонн хог хаягдлыг цэвэрлэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд идэвхтэй оролцлоо.

2023-04-16 12:00:00