Жаргалант ЕБС-ийн 6-11 дүгээр ангийн сурагчдын дунд "Бид чадна" тэмцээн зохион байгууллаа.

Жаргалант ЕБС-ийн 6-11 дүгээр ангийн сурагчдын танхимд эзэмшсэн мэдлэгийг бататгах, хүүхэд хүүхдээсээ суралцах, багийн үйл ажиллагааг дэмжих, суралцагчдын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор сургалтын албанаас зарласан "Бид чадна" тэмцээний хаалтын үйл ажиллагаа, сорил шалгалт амжилттай явагдаж яг одоо эхний ангилалын дүн мэдээ гарч байна. Оролцогч багуудад амжилт хүсье. Шинэхэн тест засагч машиныхаа тусламжтайгаар энэ олон хүүхдээс авсан шалгалтаа газар дээр нь засаад, анализ хийгээд урамтай байлаа. Хамтран ажиллаж байгаа багийн Засаг дарга нар, хүүхдэд өгөөжтэй, үр дүнтэй ажил зохион байгуулсан дунд, ахлах ангийн сургалтын алба, нийт багш нартаа баярлалаа. Гүйцэтгэлийн үнэлгээнд нь амжилт хүсье.

Сургуулийн захиргаа

6 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

2023-05-01 12:00:00