Сумын төвийн хүн амын суурьшлын бүс буюу төв дотор малтай байгаа иргэд 05 дугаар сарын 05-ны дотор малаа хөдөө бэлчээрт гаргана уу.

Сумын төвийн хүн амын суурьшлын бүс буюу төв дотор малтай байгаа иргэд 05 дугаар сарын 05-ны дотор малаа хөдөө бэлчээрт гаргаж, оршин суугч иргэдийн амгалан тайван байдлыг хангах, хүрээлэн буй орчны эрүүл ахуй, мал амьтдын гоц халдварт болон халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг мал, амьтны ялгадасаар бохирдуулахгүй, ногоон байгууламжийг нэмэгдүүлж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын тарьж ургуулсан мод, бутыг идэх, гэмтээхээс урьдчилан сэргийлэх ургах нөхцөл боломжийг хангах. Иймд дурдсан хугацаанд малаа хүн амын суурьшлын бүсээс гаргаагүй орчны бохирдлоо цэвэрлээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу арга хэмжээ авч ажиллахыг МЭДЭГДЭЖ БАЙНА.

БАЙГАЛЬ ОРЧНЫ АЖЛЫН АЛБА. 2023.05.02.

2023-05-04 00:00:00