Жаргалант сумын ЗДТГ-аас татвар төлөгчдийн өдрийн хүрээнд “Цахим татварын ач тус” сэдэвт гарын зургийн уралдааныг зохион байгууллаа.

Жаргалант сумын ЗДТГ-аас татвар төлөгчдийн өдрийн хүрээнд “Цахим татварын ач тус” сэдэвт гарын зургийн уралдааныг ЕБС-ын 1-5 дугаар анги, 6-9 дүгээр анги, 10-12 дугаар ангийн хүүхдүүдийн дунд удирдамж гарган зохион байгуулж, хүүхдүүдийн ирүүлсэн бүтээлээс

6-9 дүгээр ангийн төрөлд: 

  • Тэргүүн байранд 9б бүлгийн сурагч Д.Анударь
  • Дэд байранд 8а ангийн сурагч Б.Анар-Эрдэнэ
  • Гутгаар байранд 9б ангийн сурагч Азбаярын бүтээл

10-12 дугаар ангийн төрөлд:

  • Тэргүүн байранд 11а ангийн сурагч Б.Болор-Уянга
  • Дэд байранд М.Энхжин
  • Гутгаар байранд И.Одончимэг нарын бүтээл тус тус шалгарч өргөмлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Мөн сумд шалгарсан бүтээлүүдийг Баянхонгор аймгийн татварын хэлтэст хүргүүлж дараагийн шатны шалгаруулалтанд оролцуулснаас 11а ангийн сурагч Б.Болор-Уянгын бүтээл аймагтаа тэргүүн байранд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Мөн "ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ" ААН-ээр Т.Цэцэгсүрэн захиралтай "Түмэн наст фарм" ХХК шалгарлаа.

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

2 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

2023-05-16 00:00:00