Хангайн бүсийн ИТХ, ЗДТГ-ын туршлага солилцох уулзалт, тэмцээнд оролцлоо.

~Хангайн бүсийн ИТХ, ЗДТГ-ын туршлага солилцох, нөхөрсөг уулзалт тэмцээнд Жаргалант сумын ИТХ, ЗДТГ-ын албан хаагчид амжилттай оролцлоо.

☑Үндэсний шагайн харвааны төрлөөр: Хөндлөн булаг 3 дугаар багийн Засаг дарга Б.Гарьдсоном тэргүүн байр, алтан медаль;

☑Эрэгтэй шатар: Байгаль хамгаалагч Д.Тайванжаргал гутгаар байр, хүрэл медаль;

☑Эмэгтэй теннис: Улсын бүртгэгч Т.Алтаншагай гутгаар байр, хүрэл медаль;

☑Монгол бичгийн ур чадварын төрөлд: ХАА-н тасгийн мэргэжилтэн Б.Лхам-Осор гутгаар байр, хүрэл медалийн эзэд боллоо. ~Та нартаа баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.

~2022 оны намар нийт тэмцээний багийн дүнгээр тус хамт олон тэргүүн байр эзэлж, шилжин явах цом авч байсан. Энэ жил багийн дүнгээр тэргүүн байр эзэлсэн Улсын тэргүүний Галуут сумд шилжин явах цомыг шилжүүлэн өглөө.

~Арга хэмжээнд идэвх зүтгэл гарган, хичээж оролцсон ИТХ, ЗДТГ, сум дундын Цагдаагийн тасгийн албан хаагч нартаа талархал илэрхийлье.

2023-06-17 00:00:00