Сумын Эмэгтэйчүүдийн зөвлөл "Дэлгэр зуны уянга" эмэгтэйчүүдийн чуулган зохион байгууллаа.

~Сумын Эмэгтэйчүүдийн зөвлөл 2023 оны 06 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд "Дэлгэр зуны уянга" чуулганаа зохион байгуулж, энэ үеэр эмэгтэйчүүдийн идэвх, хөгжил оролцоог дэмжин, гар бөмбөг, дартс, караоке, софт гар бөмбөгийн тэмцээн, бүтээлч эмэгтэйчүүд үзэсгэлэн гаргалаа.

~Тус үйл ажиллагааны үеэр:

〰Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан тэмдэгээр Л.Энхээ;

〰Аймгийн Засаг даргын жуухаар С.Жавзаннамжил;

〰Биеийн тамир, спорт хорооны жуухаар С.Даваажав;

〰Монголын Эмэгтэйчүүдийн холбооны хүндэт тэмдэгээр 22 эмэгтэй

〰Манлай малчин эмэгтэй тэмдэгээр 34 эмэгтэй тус тус шагнагдлаа.

✔Гар бөмбөгийн тэмцээнд:

--Тэргүүн байр- ЗДТГ-ын баг;

--Дэд байр-Бизнесийн холбооны баг;

--Гутгаар байр-Эрүүл мэндийн төвийн баг;

✔Дартсны тэмцээнд:

--Тэргүүн байр-О.Болорцэцэг;

--Дэд байр-С.Даваажав;

--Гутгаар байр-Э.Цэцэгбаяр;

✔Караоке дууны тэмцээнд:

--Тэргүүн байр-Залуучуудын баг

--Дэд байр:-Ургацын далай баг

--Гутгаар байр-Хийморь баг

--Тусгай байр-Аялгуу баг тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

✅Дээрх арга хэмжээг ивээн тэтгэж, хамтран ажилласан хувь хүмүүс, төрийн болон төрийн бус байгууллагууддаа талархал илэрхийлье. (Сумын Ахмадын хороо-200.000 төгрөг, Эрүүл мэндийн төв-100.000 төгрөг, О.Байгальмаа-100.000 төгрөг, О.Баярмаа-50.000 төгрөг, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчид-360.000 төгрөг)

✅Сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргыг 2000 оноос эхлэн 23 жил удирдан ажилласан Т.Пүрэвжав дарга үүрэгт ажлаа ЕБС-ийн багш Д.Амардэлгэрт хүлээлгэн өглөө. Шинээр сонгогдсон сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Д.Амардэлгэр багшдаа баяр хүргэж, эмэгтэйчүүдийн эрх, ашгийг хамгаалах, хөгжил, оролцоог дэмжин, идэвхжүүлж ажиллахыг хүсье. Т.Пүрэвжав даргатай хамтран олон олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэндээ тэргүүлэгч бид бүхэн таатай байна. Таны цаашдын амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

-Жаргалант сумын Эмэгтэйчүүдийн холбоо

2023-06-16 00:00:00