Олон улсын сувилагчдын баярын өдөр

Олон улсын сувилагчийн баярын өдрийг жил бүрийн 05 сарын 12 өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ сайхан хүндтэй мэргэжлийг эзэмшиж хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд өргөсөн тангарагаараа жигүүр хийн ямар ч хүнд хэцүү үед эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байдаг цагаан нөмрөгт баатрууд ахмад сувилагч нартаа болон одоо ажиллаж байгаа нийт сувилагч нартаа халуун баяр хүргэе.

Жаргалант сум Эрүүл мэндийн төвөөс Олон улсын сувилагчдын баярын өдрийг тохиолдуулан Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдыг шинжилгээнд хамруулан, ирээдүйн мэргэжил сонголтонд нөлөөлөх үүднээс эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх өдөр тутмын үйл ажиллагаатай танилцуулах сургалтыг зохион байгууллаа.

 

2022-05-12 15:00:30