сумын Эрүүл мэндийн төв “Энэ жилдээ эрүүл жиндээ” өдөрлөг арга хэмжээг хөдөөгийн багуудаар зохион байгууллаа.

Жаргалант сумын Эрүүл мэндийн төв “Энэ жилдээ эрүүл жиндээ” өдөрлөг арга хэмжээг:

  • 04 дүгээр сарын 20 нд Эмээл толгой 4-р багт 
  • 06 дугаар сарын 06-19-ний өдрүүдэд 1, 2, 3-р багийн иргэдэд хүрч үйлчлэн 465 иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, ( ШЕШ, элэгний BC вирус илрүүлэг, цусан дахь сахар, хeликобактeр ) өөх тосны солилцоо тодорхойлох танита оношилгоо, хэвлийн эхо, ЗЦБичлэг, эмэгтэйчүүдийн үзлэг шинжилгээ Халдварт бус өвчлөл болон халдварт өвчлөлөөс сэргийлэх мэдээлэл сургалт сурталчилгаанд хамруулан ажиллаа.

Хамтран ажилласан багийн засаг дарга нартаа болон бидний үйл ажиллагааг дэмжин өдрийн хоолонд хүнсний мал хандивласан.

  • 1-р багийн малчин Ц.Пүрэвдорж, Э.Болорцэцэг, Д.Ганбат
  • 2-р багийн малчин О.Болормаа, С.Хангал, Н.Эрдэнэмөнх
  • 3-р багийн малчин Б.Батбаяр, Ч.Гантулга нартаа баярласан талархсанаа илэрхийльe.

Мөн "Эрүүл мэндийг дээдлэгч өрх"-ийн болзол хангасан:

  • 1-р багийн малчин С.Цэндсүрэн, Б.Мөнхцэцэг, Б.Мишгээ, Л.Ганбат
  • 2-р багийн малчин В.Ёндонжамц, Б.Ганбаатар
  • 3-р багийн малчин Р.Дэмбэрэл, Д.Эрдэнэсан, Т.Эрхэмбаяр нарын 9 гэр бүлд Эрүүл мэндийг дээдлэгч Өрхийн өргөмжлөлийг гардуулан өглөө.

“Энэ жилдээ эрүүл жиндээ” гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулан иргэдийг хөдөлгөөнд уриалан ажилласан бөгөөд

1-р багийн гар бөмбөгийн тэмцээнд:

  • Ц.Пүрэвдорж ахлагчтай баг тамирчид Тэргүүн байр
  • Г.Ариунболд ахлагчтай баг тамирчид Дэд байр
  • Г.Пүрэвдорж ахлагчтай баг тамирчид Гуравдугаар байр

2-р багийн гар бөмбөгийн тэмцээнд:

  • Б.Баасандорж ахлагчтай баг тамирчид Тэргүүн байр
  • Б.Буянравжих ахлагчтай баг тамирчид Дэд байр
  • Ц.Мөнхтулга ахлагчтай баг тамирчид Гуравдугаар байр

3-р багийн гар бөмбөгийн тэмцээнд:

  • О.Мөнхжаргал ахлагчтай баг тамирчид тэргүүн байр
  • Х.Магсаржав ахлагчтай баг тамирчид Дэд байр
  • Э.Давааням ахлагчтай баг тамирчид Гуравдугаар байр тус тус эзэллээ.

Бидний үйл ажиллагааг дэмжин эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийсэн багийн иргэддээ болон Эрүүл мэндийн төвийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүддээ талархал илэрхийльe.

2023-06-23 12:50:00